БЗД-ийн Ардчилсан нам «Өөрчлөе, Бүтээе» үндэсний аян

«Баян Намсрай»Баянзүрхийн шилдэг бичил болон жижиг бизнес эрхлэгчийг шалгаруулах хөтөлбөр

Өөрчлөе, Бүтээе

Уралдааны тухай

Дүүргийн шилдэг үйлдвэрлэгч, бүтээгчдийг тодруулна

Баянзүрх дүүрэгт үйлдвэрлэж, бүтээж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор «Баян Намсрай» шалгаруулалтыг зарлаж байна.

Шилдгүүдийг тодруулж алдаршуулахаас гадна инноваци, импорт орлох, экспорт, стандарт чиглэлийн бизнесийг түлхүү дэмжинэ. Шалгарсан бизнесүүдийг БНСУ-ын Тэжон хотын гарааны бизнесүүдтэй холбож, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлнэ.

Боломж, давуу тал

Танд ямар боломж, давуу тал олгох вэ?

Шалгарсан бизнесүүд шагнал, өргөмжлөлөөс гадна дараах боломжуудыг авна.

  • СурталчилгааБаянзүрх дүүргийн хэвлэл мэдээлэл, сошиал хуудсаар бизнесээ таниулна.
  • Тэжон хоттой холбогдоноБНСУ-ын Тэжон хотын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөртэй холбогдох боломж.
  • Зөвлөгөө, сургалтСтандарт, экспорт, санхүүжилтийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө авна.
  • НетворкингДүүргийн бизнес эрхлэгчидтэй танилцаж, туршлага солилцоно.

Өрсөлдөх төрлүүд

6 төрлөөс өөрт тохирохыг сонгоорой

Нэг оролцогч хамгийн ихдээ 2 төрөлд материал ирүүлж болно.

1-р төрөл

Шилдэг инновацлаг бизнес

Шинэ технологи, дижитал шийдэл, ухаалаг арга нэвтрүүлсэн

2-р төрөл

Импортыг орлогч бүтээгдэхүүн

Гаднаас авдаг барааг орлож дотооддоо чанартай үйлдвэрлэж буй

3-р төрөл

Экспортын ирээдүйтэй брэнд

Гадаад зах зээлд гарахаар бэлтгэж буй

4-р төрөл

Стандартын манлайлагч

Чанарын стандарт, оюуны өмчийн гэрчилгээ авсан эсвэл авахаар ажиллаж буй

5-р төрөл

Шилдэг залуу / эмэгтэй бизнес эрхлэгч

35 хүртэлх насны залуу эсвэл эмэгтэй бизнес эрхлэгч

6-р төрөл

Шилдэг үйлчилгээ / Шилдэг бараа бүтээгдэхүүн

Хэрэглэгчдэдээ эргэх холбоотой, үйлчилгээгээрээ тэргүүлэгч болсон

Хэн оролцож болох вэ?

Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй

Хувиараа бизнес эрхлэгч иргэн

Өөрийн нэр дээр бизнес эрхэлдэг иргэн.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ

Аж ахуйн нэгжийн хэлбэрээр бүртгэлтэй байгууллага.

Хоршоо, гэр бүлийн бизнес, гарааны баг

Хамтран ажилладаг хоршоо, гэр бүл, стартап баг.

Таны бизнес жижиг байж болно. Санаа нь зөв, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь чанартай, өрсөлдөх чадвартай бол оролцоорой.

Үнэлгээ

Шүүгчид 100 оноогоор үнэлнэ

Шалгуур бүрийг энгийнээр, үр дүнд нь тулгуурлан дүгнэнэ.

Бүтээлч санаа, инновациТанай бизнест шинэлэг, өөр юу байна вэ?20
Технологи нэвтрүүлэлтАжлаа хялбар, ухаалаг болгож чадаж байна уу?15
Зах зээлд өрсөлдөх чадварҮнэ, чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж ямар вэ?20
Импорт орлох, экспортын боломжДотоодын хэрэгцээг хангаж, гадагш гарах боломжтой юу?15
Стандарт, чанарСтандартад нийцсэн эсвэл тийшээ тэмүүлж байна уу?15
Нийгэмд үзүүлэх нөлөөАжлын байр, орон нутагт оруулж буй хувь нэмэр15

Хугацаа, хуваарь

Бүртгэлээс шагнал хүртэл 2 долоо хоног

  1. Одоо11/09 – 11/15

    Бүртгэл

    Маягтаа онлайнаар эсвэл БЗД-ийн Ардчилсан намд биечлэн өгнө.

  2. 11/16 – 11/20

    Анхан шат

    Шүүгчид материалтай танилцаж, шилдэг 30-ыг шалгаруулна.

  3. 11/21

    Үзэсгэлэн ба илтгэл

    Шалгарсан оролцогчид бүтээгдэхүүнээ дэлгэн, 5 минутад танилцуулна.

  4. 11/21

    Шагнал гардуулах

    Ялагчдыг зарлаж, алдаршуулна.

Хөтөлбөр

Үзэсгэлэн ба шагнал гардуулах ёслол

Бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг, илтгэл, сургалт болон шагнал гардуулах ёслол нэг өдөр болно. Хүн бүр үзэх боломжтой.

212026 оны 11-р сарБямба гараг
Цаг10:00-аас
БайршилНирун төвБаянзүрх дүүрэг, 16-р хороо, Батлан хамгаалах их сургуулийн баруун талд
  1. 10:00–13:00
    Бизнес эрхлэгч оролцогчдын үзэсгэлэнШалгарсан бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэн үзүүлнэ.
  2. 13:00–14:00
    ХэлэлцүүлэгБичил болон жижиг бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй асуудлын хэлэлцүүлэг.
  3. 14:00–16:00
    Илтгэл болон сургалтОролцогчид бизнесээ танилцуулж, мэргэжлийн сургалт явагдана.
  4. 17:00
    Шагнал гардуулах ёслолТөрөл тус бүрийн Тэргүүн, Дэд байрын ялагчдыг зарлаж, шагнал, өргөмжлөл гардуулна.
  5. 18:00
    Gala dinnerОролцогчид, зохион байгуулагчдын хүндэтгэлийн оройн зоог.

Бүртгэл

5 минутад бүртгүүлээрэй

Маягтыг утсаараа бөглөж болно. Бөглөсөн мэдээлэл автоматаар хадгалагдах тул хуудсаа хаагаад дараа нь үргэлжлүүлж болно.

Бэлдэх зүйлс:

  • Регистрийн дугаар
  • Бизнесийн товч танилцуулга (PDF эсвэл Word, 2 хуудас хүртэл)
  • Бүтээгдэхүүний зураг эсвэл 1–3 минутын видео линк
  • Гэрчилгээ, стандартын баримт (байгаа бол)
Тусламж хэрэгтэй юу?
Утас: 8899-9162 · Facebook хуудас
Мөн БЗД-ийн Ардчилсан нам-д биечлэн ирж бүртгүүлж болно.
  1. 1. Оролцогч
  2. 2. Холбоо барих
  3. 3. Өрсөлдөх төрөл
  4. 4. Материал
  5. 5. Шалгах

Оролцогч

Алхам 1/5
Оролцогчийн төрөл
Жишээ: Нарны гэрэл ХХК
Байгууллагын (жишээ: 6123456) эсвэл багийн ахлагчийн (жишээ: УБ95031208) регистр. Латинаар бичсэн үсгийг кирилл болгоно.
Жишээ: Батболдын Сарнай